📌АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ГАР УРЛАЛ ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-05-16 868

Баянгол дүүргийн Засаг даргын А/256 дугаар захирамжийн хүрээнд 2024.04.30-ны өдөр зохион байгуулсан “Ахуйн үйлчилгээ, үйлдвэрлэл, гар урлал эрхлэгчдийн анхдугаар чуулган”-д дүүргийн 34 хорооны үсчин, гоо сайханч, хумс засалч, оёдол, ЖДҮ эрхлэгч нийт 438 иргэн, аж ахуйн нэгж хамрагдлаа.

 

Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбарт тулгамдаж буй асуудал, харилцан туршлага солилцох, мэргэжил, мэргэшлийн ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, үйлчилгээний соёл чанарыг сайжруулах, хувь хүний хөгжлийг дэмжих, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилготой уг чуулган бүх хүрээг хамарсан өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Чуулганаас 6 төрлийн багц асуудлыг шийдвэрлэхээр санал нэгдэж, чуулганы шийдвэрийг баталлаа.

Холбоотой мэдээ

“ИХ ХОТЫН БҮСГҮЙЧҮҮД-2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас жил бүр "Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг

2026-03-19

“АМАР БАЙНА УУ 2026” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ТАЙЛАН

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ сар ш

2026-03-19

“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо

“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданша

2026-02-03

© 2026 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.