

ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ 2026 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Монголчуудын өв, соёлыг сурталчлах, жуулчдын сонирхлыг татах бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлийн Улаанбаатар хотын иргэдийн өдөр Хүрээ цам-Даншиг наадам 2026” арга хэмжээг 2026 оны 06 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд Хүй долоон худагт байрлах Монгол наадам цогцолборт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Иймд уг наадмын үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй жижиг дунд үйлдвэр эрхлэгч буй аж ахуйн нэгж, иргэд та бүхэн доорх линкээр орж 2026 оны 05 дугаар сарын 05 өдөр хүртэл бүртгүүлнэ үү.

БҮРТГЭЛИЙН ЛИНК:
Жич: Бүртгэлийн тоо дүүрсэн тохиолдолд линк шууд хаагдахыг анхаарна уу

