📌АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ГАР УРЛАЛ ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-05-16 716

Баянгол дүүргийн Засаг даргын А/256 дугаар захирамжийн хүрээнд 2024.04.30-ны өдөр зохион байгуулсан “Ахуйн үйлчилгээ, үйлдвэрлэл, гар урлал эрхлэгчдийн анхдугаар чуулган”-д дүүргийн 34 хорооны үсчин, гоо сайханч, хумс засалч, оёдол, ЖДҮ эрхлэгч нийт 438 иргэн, аж ахуйн нэгж хамрагдлаа.

 

Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбарт тулгамдаж буй асуудал, харилцан туршлага солилцох, мэргэжил, мэргэшлийн ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, үйлчилгээний соёл чанарыг сайжруулах, хувь хүний хөгжлийг дэмжих, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилготой уг чуулган бүх хүрээг хамарсан өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Чуулганаас 6 төрлийн багц асуудлыг шийдвэрлэхээр санал нэгдэж, чуулганы шийдвэрийг баталлаа.

Холбоотой мэдээ

Баянгол дүүргийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” нь оны шилдэг үйлдвэр эрхлэгчдийг шалгаруулан хүлээн авч, шилдгүүдэд шагнал гардууллаа.

    Баянгол дүүргийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” нь оны шилдэг үйлдвэр эрхлэг

2025-12-16

“Нар тойрсон Баян гоё дүүрэг” Фестиваль зохион байгуулагдлаа.

  Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойг угтан хүүхэд багачууд, өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв бо

2025-09-23

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  Өнөөдрийн сургалтын сэдэв: " Маркетинг ба борлуулалтын сүлжээ" сэдвээр Технож инкубатор төвөөс ү

2025-09-23

© 2025 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.