Стратегийн зорилт
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв нь дараах стратегийн зорилтуудыг хэрэгжүүлнэ:
- ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах
Бизнес эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, зөвлөгөө, менторшип хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэх. - Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгт холбох, мэдээллээр хангах. - Зах зээлийн боломжийг өргөжүүлэх
Бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод болон гадаад зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх. - Инноваци, технологийн нэвтрэлтийг дэмжих
Дэвшилтэт технологи, дижитал шилжилтийг ЖДҮ-д нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх. - Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, ЖДҮ хөгжих таатай орчныг бүрдүүлэх. - Ажлын байр нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих
Шинэ ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах.