🇺🇸”МОНГОЛЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ӨВ СОЁЛЫН ӨДРҮҮД-2023″

2023-11-09 522

🇺🇸”МОНГОЛЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ӨВ СОЁЛЫН ӨДРҮҮД-2023″ ӨНӨӨДӨР ЧИКАГО ХОТНОО ЭХЭЛЛЭЭ Нээлтийн арга хэмжээ Монголын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэн “Mongolian gallery” дэлгүүрийн нээлтээр эхэлж байна. Энэхүү үзэсгэлэнгийн дэлгүүрт кашмер, эсгий болон гар урлал зэрэг Монголын 50 гаруй ЖДҮ эрхлэгч ААН-н 2000 орчим бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны бараа бүтээгдэхүүн дэлгэгдлээ. Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ, Экспорт олон улсын худалдааны төв(EITC) хамтран Mongolian Days 2023″арга хэмжээг 🇺🇸АНУ-д зохион байгуулж байгаа юм. Энэхүү томоохон арга хэмжээнд АНУ-н Худалдааны яам оролцож байгаа бөгөөд олон бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагч нартай уулзуулан сурталчилж Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын форум, “Welcome to Mongolia” фестивал гэсэн өргөн цар хүрээтэй 11-р сарын 04-нийг хүртэл үргэлжилнэ. 🌳Өнөөдөр Чикаго хотод нээлтээ хийсэн “Mongolian gallery” дэлгүүр нь 11-р сарын 10-ны өдрийг хүртэл худалдаа үйлчилгээгээ явуулах юм. Дэлгүүрийн хаяг: 🏤”Made in Mongolia” trade and art fair Venue: The Shops at North bridge, 3rd Floor /520 N Michigan Ave, Chicago ,IL 60611, United States/

             

Холбоотой мэдээ

”АМАР БАЙНА УУ-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

”АМАР БАЙНА УУ-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА АНХААР БИЧИГ БАРИМ

2026-01-12

Баянгол дүүргийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” нь оны шилдэг үйлдвэр эрхлэгчдийг шалгаруулан хүлээн авч, шилдгүүдэд шагнал гардууллаа.

    Баянгол дүүргийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” нь оны шилдэг үйлдвэр эрхлэг

2025-12-16

“Нар тойрсон Баян гоё дүүрэг” Фестиваль зохион байгуулагдлаа.

  Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойг угтан хүүхэд багачууд, өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв бо

2025-09-23

© 2026 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.