Сургалтын талаарх мэдээлэл

МОНГОЛ БАНКИНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН

“Уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” цогц арга хэмжээнээс шалгарсан “Шилдэг 100” гар урлаачийг чадавхжуулах, санхүүгийн мэдлэг олгох сургалтыг НЖДҮҮДТ НӨҮГ, Монгол банк нар хамтран 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монгол банкны төв байранд зохион байгуулагдсан. Тус сургалт нь Монгол банкны “Бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-ний дагуу зохион байгуулагдаж байгаа 1 өдрийн сургалт байсан.

Баянгол Дүүргээс “Шилдэг 100”-д шалгарсан 7 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж буюу Б.Мөнхцэцэг /Баяннамсрай бурхан/, Цагаан солонго ХХК /Эсгийгээр ширж оёсон Хийморийн морь/, М.Нарантуяа /Эсгий хонь/, Ч.Зоригт /Алаг мэлхий өрөх наадгай/, Бишрэлт хийц ХХК /Арьсан үүргэвч/, Вивид ХХК /Арьсан цүнх/, Их хаадын чулуу /Морин хуур/ нар сургалтад хамрагдлаа. Мөн Төвийн Сургалт хариуцсан мэргэжилтэн Л.Ганчимэг, Төсөл хөтөлбөр хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Нарангэрэл нар сургалтад хамрагдсан.

 

© 2024 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.