Олон улсын МОНГОЛ-ОРОСЫН үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө.

2026-05-25 98
🇲🇳🇷🇺“МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН” ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2026 оны 5 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Орос, Монголын хамтарсан үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд хоёр улсын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамтын ажиллагааны боломжоо олон нийтэд танилцуулан өргөн хүрээнд сурталчиллаа.

Үзэсгэлэн худалдааны үеэр бизнесийн уулзалт, бүтээгдэхүүний танилцуулга, харилцан туршлага солилцох үйл ажиллагаанууд амжилттай зохион байгуулагдаж, оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Арга хэмжээний хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо идэвхтэй байж, үзэсгэлэнд оролцсон байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, онцлогийг олон нийтэд хүргэн, шинэ түншлэл, хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан үр дүнтэй арга хэмжээ болсон юм.

Ийнхүү Орос, Монголын хамтарсан үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан, үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Холбоотой мэдээ

Олон улсын МОНГОЛ-ОРОСЫН үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө.

“МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН” ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ 2026 оны 5 дугаа

2026-05-25

ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ 2026 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ 2026 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Монголчуудын өв, соёлыг сурталч

2026-04-23

“ИХ ХОТЫН БҮСГҮЙЧҮҮД-2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас жил бүр "Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг

2026-03-19

© 2026 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.