ОХУ-ын Буриад Улс болон Монгол Упс, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

2025-03-31 205

Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв ОНӨТҮГ, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Инноваци хөгжил, хамтын ажиллагааны алба, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс нар хамтран ОХУ-ын Буриад Улс болон Монгол Улс, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн “Evento hall ballroom”-д зохион байгуулагдлаа.

Арга хэмжээг нээж Баянгол дүүргийн Ө.Сумьяабаатар Засаг дарга, ИТХ-ын дарга П.Өлзийнаран, Буриад улсын Засгийн газрын Монгол улсыг хариуцсан сайд Даба Шагжиевич Чирипов нар үг хэлэв. Тус арга хэмжээнд Буриад улсын 24 төлөөлөгч ААН, Баянгол дүүргийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгч оролцлоо. Арга хэмжээний үеэр 2 улсын хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээ, В2В уулзалт, Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.

Холбоотой мэдээ

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ – 2025 УРЬДЧИЛСАН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ - 2025 УРЬДЧИЛСАН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ ✅ Хэзээ: 2025 оны 8-р

2025-07-30

🇲🇳”МОНГОЛ-ХЯТАДЫН V ЭКСПО-2025” ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ🇨🇳

”МОНГОЛ-ХЯТАДЫН V ЭКСПО-2025” ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бара

2025-07-23

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ 2025

  Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо Үндэсний их

2025-07-09

© 2025 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.