АНУ-н Чикаго хотод Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.

2023-12-08 61
Монгол Улсын түүх, өв соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Олон Улсад сурталчлан таниулж, худалдан борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Монголын өдрүүд 2023” арга хэмжээ АНУ-ын Чикаго хотод нээлтээ хийлээ. Өнгөрсөн жил АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагдсан “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган 2022” арга хэмжээнд манай байгууллагаас ЖДҮҮ эрхлэгчдийн 100 гаруй нэр төрлийн 300 гаруй бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, өндөр борлуулалттай ажилласан.
Энэ жилийн арга хэмжээнд Нийслэлийн таван дүүргийн ЖДҮҮДТ-ийн удирдлага хамт олон АНУ-д ажиллаж, 50 гаруй ЖДҮҮ эрхлэгч ААН-н 2000 гаруй бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Мөн 10 орчим ЖДҮҮ эрхлэгчид бизнес уулзалт болон хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр танилцуулан оролцож байгаагаараа онцлог болж байна. Хойд Америкт 8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Монголын өдрүүд 2023” үзэсгэлэн арга хэмжээнд оролцож буй Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчиддээ амжилт хүсье. Мөн хамтран зохион байгуулж буй хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ

“Намар- 2024” үзэсгэлэн худалдаанд урьж байна

Нийслэлийн "Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Төв" НӨҮГ болон 9 дүүргийн "Жижиг дунд үйлдвэрийг

2024-09-25

“Намар-2024” үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ

Манай байгууллагаас Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран "Намар-2024" жижиг, дунд үйлдвэр

2024-09-19

“ASIA FOLK-2024 АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор энэ Засгийн газрын хэрэгжүүлэг

2024-09-18

© 2024 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.