“АМАР БАЙНА УУ 2023” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

2023-12-07 279

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа цогц арга хэмжээг  2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл “Шинэ зуун айл” худалдааны төвд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 1000 жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид 45000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй оролцсон. Мөн үзэсгэлэнгийн үеэр Монголын топ аж ахуй нэгжүүд болон ОУ-н байгууллагуудтай хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны В2В уулзалт, эвэнт арга хэмжээ, урлаг соёлын үзүүлбэр, Дүүргүүдийн өдөрлөг, Соёлын яамны өдрүүд зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан.

Энэхүү өдөрлөгт тус дүүргийн 80 гаруй төрийн албан хаагчид оролцон үзэсгэлэн худалдаатай танилцаж жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжин сар шинийн худалдан авалтаа хийж үндэсний үйлдвэрлэлээ дэмжлээ. “АМАР БАЙНА УУ-2023” үзэсгэлэн худалдаанд оролцож Баянгол дүүргийн 70 аж ахуй нэгж оролцож нийт 235,4 сая төгрөгний борлуулалтын орлого хийсэн, Архангай аймгийн 53 аж ахуй нэгж оролцож нийт 576,3 сая төгрөгний борлуулалтын орлого хийсэн байна.

Холбоотой мэдээ

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ 2025

  Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо Үндэсний их

2025-07-09

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газартай хамтран төрийн худалдан авалт түүний стандарт, норма

2025-04-24

© 2025 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.