Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

2023-09-28 191
Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.09.26) болж, дүүргийн Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн удирдан явууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг танилцууллаа.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 11 үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл өгсөн үүрэг даалгаврын 5 нь 100, гурав нь 90, хоёр нь 70, нэг нь 50 буюу 87,3 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна. Тодруулбал, Ил задгай худалдан борлуулж байгаа хоол, хүнсний, бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах, Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон тэдгээрийг хадгалах, тээвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсийг савлах, шошголох зэрэг хүнсний сүлжээний бүх үе шатны хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах, Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах, Дүүргүүд өөрсдийн нөөц, төсвийн зохицуулалтын хүрээнд үерийн улмаас эвдэрч гэмтсэн зам, гудамж, талбай, ногоон байгууламжуудаа нөхөн сэргээх ажлуудаа эрчимжүүлэх, Аюулгүй гудамж-Хяналт” тусгай арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам хамгаалах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох хэлтсүүдэд өгсөн. Тэгвэл дээрх үүрэг даалгаврууд 100 хувь хэрэгжсэн байна.
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Ахмадын хөгжлийн төвөөс цаг үеийн мэдээллийг өглөө.

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/817 дугаар захирамж гарсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 20 цэг ажиллаж байна
 

2023-2024 оны халаалтын улиралд Баянгол дүүрэгт сайжруулсан шахмал түлшийг хоёр агуулахад нөөцөлсөн. Урьдчилсан байдлаар дүүргийн хэмжээнд 31 байршилд сайжруулсан түлш жижиглэн борлуулах цэгийг байгуулахаар төлөвлөсөн бол өнөөдрийн байдлаар 20 цэгийг нээн иргэдийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 500 цэг ажиллаж байгаа юм.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор инженерийн шугам сүлжээний хувьд дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчэнлин хийдийн баруун урд хэсэг Орхоны 2, 3, 4, 5, 6, 7-р гудамжны 28 өрх халуун, хүйтэн усаар хангах төвийн шугамд холбогдсон бол Туулын 17-21 гудамжийг төвийн шугамтай холбох ажлыг хийж байна.
2021-2023 онд 27 байрны фасад, дулаалгын хийж ажлыг дуусаад байна
“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Барилга хот байгуулалтын яам, НЗДТГ хамтарч угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжүүлж буй. Тэгвэл уг төсөлд дүүргийн 14 дүгээр хорооны 10, 12, 13б, 14, 15, 17, 20 дугаар байрны 572 өрх гарын үсэг зурж,  хүсэлтээ ирүүлсэн байна. Дүүрэг дэх нийтийн зориулалттай орон сууцны 1000 орчим барилга байгууламжийн 60-70 хувь нь 30-40 жилийн насжилттай. 2021-2023 онд 30 байрны фасад дулаалгын ажлыг хийхээр төлөвлөснөөс 27 байрных дууссан байна. Цаашид 27 байрны гадна дулаалгын ажил хийх шаардлагатай.
Хоёр цэцэрлэгийн дээвэр, гадна фасад, цонх хаалгыг иж бүрэн шинэчлэв
Боловсролын салбарын хувьд 85, 97 дугаар цэцэрлэгийн дээвэр, гадна фасад болон цонх, хаалгыг “Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл” (УБЦАНСТ)-ийн хүрээнд орчин үеийн технологиор иж бүрэн шинэчилсэн юм. Ингэснээр тус цэцэрлэгийн хүүхдүүд тав тухтай орчинд сурч хүмүүжих боломж бүрдлээ. Мөн 98, 197 цэцэрлэгийн сантехникийн засварын ажлыг Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгээд байна
Түүнчлэн дүүргийн Насан туршийн боловсролын төвийг төвийн дулаанд холбох ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн гэлээ.
Мөн Баянгол дүүргийн ахмадын холбооны дарга Ж.Намнасүрэн ахмадын холбооны үйл ажиллагааны талаар танилцууллаа
Ахмадууд эрүүл урт наслаж амьдралын чанарыг дээшлүүлнэ
 

Ахмадын баярыг тохиолдуулан дүүргийн 34 хорооны ахмадын зөвлөл Дархан хотын ахмадын зөвлөлтэй танилцан ажлын туршлага солилцож, үйл ажиллагаатай танилцаад иржээ. Тус хотын ахмадад үйлчлэх төв орчин үеийн шинэлэг тоног төхөөрөмж бүхий ахмадын эрүүл мэндийн асаргааны  болон мэргэжлийн баг хамт олон ажиллаж ахмадууддаа ээлтэй тав духтай орчин бүрдүүлсэн гэдгийг онцолсон. Мөн ирэх X дугаар сарын 1,2 ны өдрүүдэд Монголын ахмадын хөгжил хамгааллын чуулган Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд тус чуулганд Баянгол дүүргээ төлөөлөн нэр бүхий 13 ахмад оролцох аж.

Ахмадын баярыг угтан үйл ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо Ахмадын хороо хамтран ахмадын “ШУГАМАН БҮЖИГ”-ийн болон “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАСГАЛ”-ын тэмцээнийг зохион байгуулж нийт 25 хорооны 300 гаруй ахмадууд оролцож

  • I-р байр Н. Нарангэрэл засаг даргатай 8-р хороо
  • II-р байр Ю. Болормаа засаг даргатай 3-р хороо
  • III-р байр Ц. Сүмбэр засаг даргатай 34-р хороо
Тусгай байр Б. Мягмаржав засаг даргатай 16-р хороо тус тус байр эзэлж аваргуудаа шалгаруулжээ. Ахмадууд тэтгэвэр тэтгэмжээс гадна чөлөөт цагаа зөв өнгөрөөх, ахмадын мэргэжлийн бүлэг байгуулан түүнийхээ хүрээнд бүжиг, шатар гэх мэт үйл ажиллагаанд олноор хамрагдах, эрүүл урт намлах, амьдралын чанарыг дээшлүүлэхийг гол зорилго болгон ажиллаж байна гэдгийг Баянгол дүүргийн ахмадын холбооны дарга Ж.Намнасүрэн онцолсон юм.

 

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

Шинэ мэдээ

news

2023-09-26 17:58Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

news

2023-09-25 17:04“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2023” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

news

2023-09-25 15:34Баянгол дүүргийн төрийн алба хаагчид спортын таван төрлөөр аваргуудаа тодрууллаа

news

2023-09-20 13:28Автомашингүй өдрийг ирэх бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна

news

2023-09-18 15:2197 дугаар цэцэрлэгийн дээвэр, гадна фасад болон цонх, хаалгыг нь орчин үеийн технологиор иж бүрэн шинэчиллээ

news

2023-09-18 12:57БГД-ийн 10-р хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулав

news

2023-09-15 15:30Баянгол дүүргийн 52 байршилд тоглоомын талбайн тохижилт хийж байна

news

2023-09-08 17:29Баянгол дүүрэг Тундэмүн дүүргийн ИТХ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

news

2023-09-07 15:43Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

news

2023-09-07 15:39Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгоно

news

2023-09-06 14:12Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 640 суудалтай өргөтгөл ашиглалтад ороход бэлэн боллоо

news

2023-08-31 14:44Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

news

2023-08-28 15:40Баянгол дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” 14 хоногийн аяныг эхлүүллээ

news

2023-08-24 13:50БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.ЖАРГАЛСҮРЭН 16-Р ХОРООНД АЖИЛЛАЛАА

Холбоотой мэдээ

“Намар- 2024” үзэсгэлэн худалдаанд урьж байна

Нийслэлийн "Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Төв" НӨҮГ болон 9 дүүргийн "Жижиг дунд үйлдвэрийг

2024-09-25

“Намар-2024” үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ

Манай байгууллагаас Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран "Намар-2024" жижиг, дунд үйлдвэр

2024-09-19

“ASIA FOLK-2024 АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор энэ Засгийн газрын хэрэгжүүлэг

2024-09-18

© 2024 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.