Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг Тайж хайрхан уулын бэлд гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026 оны 8 дугаар сарын 21-23-ны өдөр болж өндөрлөлөө.



Үзэсгэлэнд Баянгол дүүргийн нийт 29 үйлдвэр эрхлэгч гар урлал, үндэсний хувцас, бэлэг дурсгал, арьс шир, ноос ноолуур болон бусад нэр төрлийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд танилцуулж, худалдаалсан бөгөөд үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, шинэ харилцагчтай болох, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэв.




