НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН 87 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ МОНГОЛ “ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ” -НИЙ НЭЭЛТ БОЛЛОО.

2026-03-11 153

Нийслэлийн Хүүхдийн 87 дугаар цэцэрлэгийн хамт олон, багш ажилчид, эцэг эхчүүдийн хамтын санаачилга, сэтгэл зүтгэлийн үр дүнд бяцхан шавь нартаа зориулсан Монгол “Ёс заншлын өргөө” цомцог гэрийг байгуулсан.

Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв нь Баянгол Бизнес Инкубатор төвтэй хамтран нийгмийн хариуцлагын хүрээндээ Монгол “Ёс заншлын өргөө” цомцог гэрийн шал, шалны халаалт суурилуулж, тооно дулаалга хийж, авдар, шкаф, ор, ширээ, сандал, хивс, эмээл, эмээлийн суурь, шатар, гүнгэрваа, олбог, араг, амгай, хазаар, ташуур, хөөрөг даалин, тулга, алаг мэлхий, оньсон тоглоом зэрэг 30 нэр төрлийн эд зүйлсээр тохижуулан “Монгол ахуй уламжлал”-ыг шингээсэн иж бүрэн, хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон орчин бүрдүүлэн ашиглалтад оруулсан байна. Нээлтийн үйл ажиллагаанд БГД-ийн засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЖДҮҮДТ-ийн дарга Ч.Чойдог, Боловсролын хэлтсийн дарга Б.Наранбаатар, Бизнес инкубатор төвийн захирал Мишиг нар оролцсон.

Энэхүү өргөө нь хүүхэд багачууддаа

Монгол ёс заншил

– Ахуй соёл

– Нүүдэлчдийн өв уламжлалыг танин мэдүүлэх, бахархах сэтгэлийг төлөвшүүлэх

– Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн “Үндэсний болон дэлхийн өв соёлоос уламжлах, өвлөх” чадамжийг олгох эрхэм зорилготой юм.

Энэхүү өргөөндөө хүүхдүүд маань өв соёлоо танин мэдэж, уламжлалт ахуй амьдралтай танилцан, монгол зан заншлыг биечлэн суралцах, хүүхдүүд цагаан идээ боловсруулах арга ухаанаас хуваалцаж, өөрийн гараар ааруул хийх аргыг сурч байна.

Энэхүү хойч үедээ өв соёлоо өвлүүлэн үлдээх үнэт хөрөнгө оруулалт болж буйгаараа онцлогтой билээ.

Холбоотой мэдээ

ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ 2026 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ 2026 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Монголчуудын өв, соёлыг сурталч

2026-04-23

“ИХ ХОТЫН БҮСГҮЙЧҮҮД-2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас жил бүр "Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг

2026-03-19

“АМАР БАЙНА УУ 2026” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ТАЙЛАН

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ сар ш

2026-03-19

© 2026 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.