“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаанд Баянгол дүүргийн удирдлагууд, хороодын засаг дарга нар болон ажлын албаны хамт олон хүрэлцэн ирж худалдан авалт хийлээ.
ЖДҮ эрхлэгчдээсээ хөдөлмөр зүтгэлээрээ манлайлж:
“Зөв брэнд” Малчин овогтой Болдбаатар,
“Vad art studio” Лхагважав овогтой Мягмардагина,
“Чамин органик” Мижгээ овогтой Амаржаргал нар БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧИГ, ГАРЫН БЭЛГЭЭР шагнагдлаа.
МУСТА П.Бат-Ундрах, МУСТА Т.Эрдэнэбаяр, МУСТА Н.Алтантүлхүүр нар хүрэлцэн ирж Лайваар мэдээлэл хүргэж, уран бүтээлээ толилууллаа. Мөн худалдан авагч бяцхан хүүхдүүд мэндчилгээ дэвшүүллээ.
Баянгол дүүргийн ЖДҮ эрхлэгчид хүрэлцэн ирсэн зочид, худалдан авагч нарт азын сугалаа явуулан гарын бэлгээ гардууллаа.
ЖДҮ эрхлэгчид болон зохион байгуулагч нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье. Нийслэлийн Баянгол дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ОНӨТҮГ.