Улаанбаатар, Баянгол дүүрэг, 27-р хороо (+976) 7011-0963  ·  jbayangol@gmail.com

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” үзэсгэлэн худалдаа

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ хамтран Сүхбаатарын талбайд 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 25 өдрийг дуустал Нийслэлийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.  Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 42 жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн 500 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарч нийт 26,4 сая төгрөгийн борлуулалтын орлого хийсэн байна.

“Нээлттэй хаалганы өдөрлөг” үзэсгэлэн худалдаанд Баянгол дүүргийн 5 жижиг дунд үйлдвэр эрхлэгч оролцож нийт 4,9 сая төгрөгийн борлуулалтын орлого хийсэн байна.