“АМАР БАЙНА УУ 2026” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ТАЙЛАН

2026-03-19 11

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ сар шинийн баярыг угтан  3 дахь жилдээ “Амар байна уу 2026” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа цогц арга хэмжээг  2026 оны 01 дүгээр сарын 17-ноос 02 дугаар сарын 17 ний өдөр хүртэл “Их наяд” худалдааны төвийн 6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн  1.2.5 давхарт зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн үйлдвэрлэгчдийг хамруулсан тус үзэсгэлэн худалдаанд 1000 гаруй аж ахуй нэгж оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн 50 мянга гаруй бараа бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөргүйгээр борлууллаа.

Өдөрлөгийн хүрээнд загварын үзүүлбэр, азын сугалаа, хямдралын ваучер тарааж, урлаг соёлын арга хэмжээ зохион байгууллаа.

 

Үзэсгэлэн худалдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Дэд сайд Б.Нямжав,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Г.Батдорж, Нийслэлийн ЖДҮҮДТ-ийн дарга Д.Ундармаа болон бусад албаны хүмүүс “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцлоо.

 

Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ гаргасан хуваарийн дагуу 9 дүүрэг сарын хугацаанд “Амар байна уу 2026” үзэсгэлэн арга хэмжээг өглөө 10:00 цагт нээж, орой 21:00 цагт хааж хяналт тавьж ажиллалаа.

Холбоотой мэдээ

“ИХ ХОТЫН БҮСГҮЙЧҮҮД-2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас жил бүр "Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг

2026-03-19

“АМАР БАЙНА УУ 2026” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ТАЙЛАН

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ сар ш

2026-03-19

“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо

“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданша

2026-02-03

© 2026 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.