♻️“Ажил хэрэгч Улаанбаатар” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зохион байгуулагдлаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар эмэгтэй удирдлагатай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

2024-09-09 151

“Ажил хэрэгч Улаанбаатар” ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт боллоо. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НЗД-ын орлогч Л.Хосбаяр болон ЖДҮ эрхлэгч 200 гаруй эмэгтэй оролцсон юм.

Улаанбаатар хотын жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллөөр дамжуулж, бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдлийн санал, санаачилгыг хэлэлцэв.

ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдээс татварын  асуудал, борлуулалтын цэг, ажиллах хүчний хомсдол, тоног төхөөрөмжийн дэмжлэг, ЖДҮҮ зээлийн нөхцөл шаардлага зэрэг тулгамдаж буй асуудлаа уламжиллаа. Хотын дарга Х.Нямбаатар өөрийн эрх хэмжээний хүрээнд үйлдвэрлэгчдийн асуудлыг шийдвэрлэж, бусад асуудлыг судлан үзэж, шийдвэрлэж өгөхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Холбоотой мэдээ

© 2024 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.