АНУ-н Чикаго хотод Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.

2023-12-08 1086
Монгол Улсын түүх, өв соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Олон Улсад сурталчлан таниулж, худалдан борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Монголын өдрүүд 2023” арга хэмжээ АНУ-ын Чикаго хотод нээлтээ хийлээ. Өнгөрсөн жил АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагдсан “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган 2022” арга хэмжээнд манай байгууллагаас ЖДҮҮ эрхлэгчдийн 100 гаруй нэр төрлийн 300 гаруй бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, өндөр борлуулалттай ажилласан.
Энэ жилийн арга хэмжээнд Нийслэлийн таван дүүргийн ЖДҮҮДТ-ийн удирдлага хамт олон АНУ-д ажиллаж, 50 гаруй ЖДҮҮ эрхлэгч ААН-н 2000 гаруй бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Мөн 10 орчим ЖДҮҮ эрхлэгчид бизнес уулзалт болон хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр танилцуулан оролцож байгаагаараа онцлог болж байна. Хойд Америкт 8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Монголын өдрүүд 2023” үзэсгэлэн арга хэмжээнд оролцож буй Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчиддээ амжилт хүсье. Мөн хамтран зохион байгуулж буй хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЖДҮ ЭРХЛЭГЧИД “НҮҮДЭЛЧИН-2026” ФЕСТИВАЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг Тайж хайрхан уулын бэлд гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүд

2026-08-24

Олон улсын МОНГОЛ-ОРОСЫН үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө.

“МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН” ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ 2026 оны 5 дугаа

2026-05-25

ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ 2026 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ 2026 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Монголчуудын өв, соёлыг сурталч

2026-04-23

© 2026 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.