“МОНГОЛ-ХЯТАД IV ДЭХ ЭКСПО”

2023-12-08 527

Монгол Хятад хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаа “Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, хөгжлийн шинэ боломжийг хуваалцъя” сэдвийн хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 06-10 өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотноо 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгуулагдлаа.

Тус Экспод 35 улсын 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагаас Нийслэлийн Баянгол дүүргээс 20 Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хамруулж орчуулга хийж, мэдээ мэдээлэл өгч, холбон зуучилж, зохион байгуулж амжилттай оролцлоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй хүндэт төлөөлөгчид, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны орлогч Хэ Вэй тэргүүтэй эрхэм төлөөлөгчид оролцлоо.

Холбоотой мэдээ

“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо

“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданша

2026-02-03

Баян гоё – Цагаан сар” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо.

Баян гоё – Цагаан сар” үзэсгэлэн худалдааны нээлт амжилттай боллоо. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урь

2026-01-28

Амар байна уу? 2026 Үзэсгэлэн худалдаа албан ёсоор эхэлж 4 дэх өдөрөө үргэлжилж байна.

Амар байна уу 2026 Үзэсгэлэн худалдаа маань 4 дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Та бүхнийг хүр

2026-01-20

© 2026 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.