“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ-2023” арга хэмжээний үзэсгэлэн худалдаа

2023-12-08 26

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 112 жил ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Засгийн газрын 2019 оны 204дүгээр тогтоол “Үндэсний хувцасны өдөр”-г тохиолдуулан Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ 2023”-г Нийслэлийн аялал жуулчлалын газраас 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Монгол үндэсний хувцастай Монгол туургатан улсуудын төлөөлөл болох ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөхнуурын Дээд Монголчууд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, гадаад дотоодын иргэдийн парадад оролцлоо. Тус наадмын хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, 9 дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүдтэй хамтран үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ -2023” үзэсгэлэн худалдаанд Баянгол дүүргийн 29 аж ахуй нэгж оролцож нийт 20555000 төгрөгийн борлуулалтын орлого хийсэн байна.

Холбоотой мэдээ

“Намар- 2024” үзэсгэлэн худалдаанд урьж байна

Нийслэлийн "Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Төв" НӨҮГ болон 9 дүүргийн "Жижиг дунд үйлдвэрийг

2024-09-25

“Намар-2024” үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ

Манай байгууллагаас Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран "Намар-2024" жижиг, дунд үйлдвэр

2024-09-19

“ASIA FOLK-2024 АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор энэ Засгийн газрын хэрэгжүүлэг

2024-09-18

© 2024 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.