“БҮТЭЭЛЧ БОЛГОЁ” олон улсын нэгдсэн арга хэмжээ

2023-12-08 51

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газрын зохион байгуулж буй “БҮТЭЭЛЧ БОЛГОЁ” Олон Улсын Нэгдсэн  арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 12-19 өдрийг дуустал Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. “Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. 2023 оны 06 дугаар сарын 15-18 өдрүүдэд Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадам болж  зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Нийслэлийн засаг даргын ивээл дор БНХАУ, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, БНХАУ-ын Тайвань, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 10 орноос биечлэн 160, цахимаар 120 буюу нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд гадаадын урлаачид хөтөлбөрийн дагуу оролцлоо.

Соёлын биет биет бусолон  өвийг дэлхийн нийтэд сурталчлан таниулах зорилготой наадмыг гадаадын гурав, дотоодын хоёр шүүгч шүүсэн.

Наадмын найман төрөлд 22 улсын 280 гаруй уран бүтээлч авьяасаа сорьж шилдгүүдийг тодруулан байр эзлүүллээ.

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадамд оролцох 10 улсын 160, Монголын 90 оролцогч парад алахсан ба Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 9 алба хаагч, 13 үйлдвэрлэгчийн хамт оролцлоо. “Asia Folk 2023” наадмын хүрээнд гадаадын болон монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, загварын шоу зохион байгуулагдахын зэрэгцээ гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд зэрэг олон үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. “БҮТЭЭЛЧ БОЛГОЁ”  олон улсын нэгдсэн  арга хэмжээний үзэсгэлэн худалдаанд 5 салбарын 28 гаруй аж ахуй нэгж байгууллага 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцлоо. “БҮТЭЭЛЧ БОЛГОЁ”  олон улсын нэгдсэн  арга хэмжээний 8 хоногийн үзэсгэлэн худалдаанд дүүргийн 28 аж ахуйн нэгж оролцож нийт 55703000 төгрөгийн борлуулалтын орлого хийсэн.

 

 

Холбоотой мэдээ

“Намар- 2024” үзэсгэлэн худалдаанд урьж байна

Нийслэлийн "Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Төв" НӨҮГ болон 9 дүүргийн "Жижиг дунд үйлдвэрийг

2024-09-25

“Намар-2024” үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ

Манай байгууллагаас Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран "Намар-2024" жижиг, дунд үйлдвэр

2024-09-19

“ASIA FOLK-2024 АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор энэ Засгийн газрын хэрэгжүүлэг

2024-09-18

© 2024 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.