“БАЯНГОЛЫН БАГАЧУУД” нэгдсэн арга хэмжээний үзэсгэлэн худалдаа

2023-12-08 101

Дүүргийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 30-ны  өдрийн Б/34 дүгээр захирамж, Баянгол дүүргийн засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны А/189 дүгээр захирамжийг тус тус үндэслэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хэлтэс албадуут хамтран  “Баянголын багачууд” нэгдсэн арга хэмжээг  2023 оны 06 дугаар сарын 01 өдөр Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хорооны гадна талбайд зохион байгуулагдлаа.

Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв талбайн шааран чимэглэл болон үлгэрийн баатрууд, эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хариуцсан ба боловсролын хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэлтэстэй хамтран баярт ирсэн хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн зохион байгуулж гарын бэлэг гардууллаа. Баянголын багачууд нэгдсэн арга хэмжээний эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд дүүргийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож баярын арга хэмжээнд ирсэн бяцхан хүүхдүүдэд агаарын шаар бэлэг болгон өгөв. “БАЯНГОЛЫН БАГАЧУУД”  хүүхдийн баярын арга хэмжээний үзэсгэлэн худалдаанд оролцож дүүргийн 8 аж ахуй нэгж оролцож нийт 3 226 000 төгрөгийн борлуулалтын орлого хийсэн.

 

 

Холбоотой мэдээ

“FLOWER FACE BAYANGOL” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Баянгол дүүргийн ахуй үйлчилгээ эрхлэгчидийн дунд зохион байгуулж буй “FLOWER FACE BAYANGOL” тэмцээн

2025-03-31

ОХУ-ын Буриад Улс болон Монгол Упс, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв ОНӨТҮГ, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Ин

2025-03-31

“АМАР БАЙНА УУ 2025” САР ШИНИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"АМАР БАЙНА УУ 2025" САР ШИНИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Нийслэлийн за

2025-03-11

© 2025 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.