
“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1000 ЖДҮ эрхлэгч оролцож, 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулж байна.
Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд худалдан авагчдад үйлдвэрийн үнийг санал болгож байна.



