

Мөн есөн дүүргийнхээ ЖДҮҮДТ-тэй хамтарч, үзэсгэлэн худалдааны зохион байгуулалт, барааны чанар, өнгө үзэмж, бүтээгдэхүүн өрөлтийн стандартыг олон улсын түвшинд хүргэхээр зорилт тавин ажиллалаа. Энэ үйл ажиллагаа дараа дараагийн үзэсгэлэн худалдаанд ч үргэлжлэх болно.

Түүнчлэн, энэ удаагийн “НҮҮДЭЛЧИН” наадмаас эхлэн үзэсгэлэн худалдаанд оролцогч ЖДҮ эрхлэгчдийнхээ санал хүсэлтийг сонсох, сэтгэл ханамжийн судалгаа болон мониторингыг нэгдсэн журмаар авч эхэллээ.
Энэхүү сэтгэл ханамжийн судалгаа, Мониторингыг ЖДҮ эрхлэгчид үнэн, зөвөөр өгснөөр цаашдын үзэсгэлэн худалдааны зохион байгуулалт, алдаа дутагдлыг засахад томоохон ажлын нэг болох юм.

ЖДҮ эрхлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг зөвхөн “Амар байна уу”, “Даншиг”, “Нүүдэлчин” зэрэг томоохон гурван арга хэмжээний явцад оролцогчдоосоо авах болно.
