Танилцуулга

ТҮҮХЭН ТОВЧОО:

Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв /ОНӨТҮГ/ Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 100 дугаар тогтоолоор байгуулагдсан.

Тус Төв нь дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид бизнесийн болон үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт явуулах, мэдээлэл зөвлөгөө өгөх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих зэргээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинээр бизнес эрхэлж байгаа иргэдийг тодорхой хугацаанд бизнес инкубацийн үйлчилгээг дэмжих замаар зах зээлд гарахад туслах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн Дүүргийнхээ хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллах чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Тус Төвийн даргаар Ч.Чойдог томилогдон ажиллаж байгаа бөгөөд 9 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

© 2024 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.