Байгууллагын даргын мэндчилгээ

 

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгардаг бүтээгдэхүүнээ зарж борлуулах “Борлуулалтын цэг” байгуулан томоохон хэрэглэгч, зах зээлтэй холбогдоход төрийн бодлогоор дэмжих ажлыг зохион байгуулж, үйлдвэрлэгчид маань ашгийн хуримтлал үүсгэн, ажлын байр нэмэгдүүлж үйл ажиллагаагаа тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх нэн чухал байна.

Мөн бид Дэлхий дахинд болоод Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалт зохион байгуулах замаар үйл ажиллагаа нь зогсонги болсон, эрсдэлт нөхцөл байдалд ороод буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа менежмент, чадавхыг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх бүхий л боломжийг эрэлхийлэн Төрийн бүх шатны байгууллагуудтай хамтран ажиллахаар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад байна.

    Дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

  1. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлэх орчинг сайжруулах, үйлдвэр эрхлэгчдэд учирч буй хүндрэл бэрхшээлийг арилгах чиглэлээр бүх шатны Төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах.
  2. Гарааны бизнес эрхлэхэд туслах, зөвлөгөө мэдээлэл, сургалтыг зохион байгуулна.
  3. Үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгох худалдааны цэгийг ажиллуулна.
  4. Баянгол дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгоно.
  5. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тоног төхөөрөмжийг лизингээр худалдан авдаг болох боломжийг бүрдүүлнэ.
  6. Жижиг, дунд үйлдвэр эрхлэхэд урт хугацааны хөнгөлөлтэй зээлд дүүргийн үйлдвэр эрхлэгчдээ хамруулах.
  7. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргах, гадаад үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлэх.

© 2024 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.