Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгардаг бутээгдэхүүн зарж борлуулах “Борлуулалтын цэг” байгуулан томоохон хэрэглэгч, зах зээлтэй холбогдоход төрийн бодлогоор дэмжих ажлыг зохион байгуулж, үйлдвэрлэгчид маань ашгийн хуримтлал үүсгэн, ажлын байр нэмэгдүүлж үйл ажиллагаагаа тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна.
Мөн бид Дэлхий дахинд болоод Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалт зохион байгуулах замаар үйл ажиллагаа нь зогсонги болсон, эрсдэлт нөхцөл байдалд ороод буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллаганы менежмент, чадавхийг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх бүхий л боломжийг эрэлхийлэн Төрийн бүх шатны байгууллагуудтай хамтран ажиллахаар үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаад байна.
© 2024 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.