ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ ХӨГЖҮҮЛЭХ САН
Арилжааны банкаар дамжихгүй, орон нутаг өөрөө бие дааж шийдвэрлэдэг, сумын засаг дарга шууд гэрээ байгуулан олгодог, сум хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлдэг, барьцаа хөрөнгийн баталгааг арилжааны банк шиг хатуу нөхцөлгүй, зээлийн гэрээг орлогын эх үүсвэрээс хамааруулан хийх боломжтой, улсын төсөвт эх үүсвэрийг буцаан татдаггүй учир байнга сумын хөгжилд тасралтгүй эргэх санхүүгийн эх үүсвэр бүрдсэн.
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН
Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргана. Батлан даалт авах аж ахуй нэгж нь батлан даалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, банкны зээл олгох шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бол батлан даалтад хамрагдах хүсэлтээ банкаар дамжуулан гаргана.
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан хөтөлбөр, төслийг харьяа аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Үндэсний зөвлөлөөр батлагдсан 2022-2023 онд хэрэгжүүлэх 7 хөтөлбөрийг танилцуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан “Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч”-д 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө эсхүл үйлчилгээний борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2022 онд олгох техник, тоног төхөөрөмжийн болон бусад дэмжлэгийн мэдээлэл.
BEST ХӨТӨЛБӨР
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэнэ.
Youth Business International
Youth Business International санаачлага нь залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих замаар тэднийг ажилтай, орлоготой иргэн болгож давхар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд манай улсад үйл ажиллагаа явуулахаар болсон нь хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг орны хувьд том боломж бүрдээд байна.
Залуусыг бизнес эрхлэхэд дэмжих
YBM[Youth Business Mongolia] санаачлага Монгол улсад хэрэгжүүлснээр:
© 2025 Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.